“Хамтын тохиролцоонд хүрч чадахгүй бол багш нар энэ сарын сүүлээр ХУГАЦААГҮЙ АЖИЛ ХАЯНА“

2017 оны 10 сарын 02

ARSLAN.mn

Багш нарын цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар сүүлийн хоёр сар эрчимтэй тэмцлийн үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Энэ талаар Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн хорооноос /МБШЭҮЭХ/ өнөөдөр байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ. 

Монголын Боловсрол Шинжлэх ухааны ҮЭ-ийн хорооны дарга Ж.Батзориг "Түр хорооны зүгээс ҮЭ-ийн байгууллагыг үгүйсгэсэн, олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой худал мэдээллийг нийгэмд түгээж байгааг салбарын ҮЭ-ийн холбооны зүгээс буруушааж зохисгүй үйлдэл гэж үзэж байна.

Манай холбооны гишүүд түр хороог ажиллах нөхцөлөөр хангах үүднээс бололцоотой арга хэмжээнүүдийг авч дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа.

ARSLAN.mn

Салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх асуудлаар МҮЭ-ийн холбоо болон салбарын ҮЭ-ийн холбооноос хамтын маргааныг хуулийн хүрээнд үүсгэн уг асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө тууштай ажиллаж байгаа. 

Шаардлагатай тохиолдолд ҮЭ-ийн гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хамгаалахын төлөө хууль ёсны тэмцлийг ҮЭ-ийн байгууллагад хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд зохион байгуулна. 

Хөдөлмөрийн тухай хуульд заасан хамтын маргааныг шийдвэрлэх журмын дагуу зуучлагчийн шатаар маргаан орохоор явж байна.

Хамтын маргааныг талууд хэлэлцэн тохиролцож шийдвэрлэж чадахгүй бол аравдугаар сарын сүүлээр хугацаагүй ажил хаялт зарлана. Мэдээж хуулийн дагуу ажлын байр, цалин хөлсөө алдахгүйгээр хийнэ. 

МҮЭ-ийн холбоо болон салбарын ҮЭ-ийн холбооны зүгээс хамтын маргааныг хуулийн хүрээнд амжилттай шийдвэрлүүлэхийн төлөө тууштай ажиллах болно.

Мөн шаардлагатай тохиолдолд ҮЭ-ийн гишүүд, ажилтнуудынхаа хөдөлмөрлөх эрхийг хамгаалахын төлөө хууль ёсны тэмцлийг зохион байгуулна" гэв.

ARSLAN.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47651
0 эможи
keyboard_arrow_up