ФОТО: Багш нарын шаардлагыг хүлээж авахгүй бол ХУГАЦААГҮЙ АЖИЛ ХАЯЛТ зарлана гэв
2017 оны 9 сарын 26
"Багшийн цалин нэмэх түр хороо”-оос өнөөдөр дахин сануулах ажил хаялт зарлалаа.
Тэд Засгийн газарт багш нарын цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх шаардлага тавьсан юм. Үүний хариуд Засгийн газраас үе шаттай 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн боловч багш нар уг саналыг хүлээж аваагүй юм.
Өмнөх ажил хаялтад нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль 43 хувьтай, сургуулийн өмнөх боловсрол 28 хувьтай, улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургууль 56 хувь, сургуулийн өмнөх боловсрол 23 хувьтай оролцжээ. Өөрөөр хэлбэл улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцсон байна.
Өнөөдрийн ажил хаялтын дараа багш нарын шаардлагыг хүлээн авахгүй бол ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ багш нар мэдэгдээд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
47433
1 эможи