Багш нарын цалинг нэмэх шаардлагын хариуг хугацаанд нь өгөхгүй бол орон даяар ажил хаяна гэв
Багш нар нийгмийн хангамжаа сайжруулах үүднээс "Цалин нэмэгдүүлэх түр хороо"-г өнөөдрөөс яг нэг сарын өмнө байгуулан ажиллаж, хамтдаа цалин нэмэгдүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж жагсацгаасан. Харин өнөөдөр 21 аймгийн багш нарын төлөөлөл цуглан цалин нэмэх шаардлагын хариуг хугацаанд нь өгөхгүй бол орон даяар ажил хаяна гэдгээ мэдэгдлээ.
Багш нар цалинг 1,600,000₮ хүргэхийг шаардсан.
Тэд энэхүү цалин хийсвэр тоо биш гэдгийг хэлж байгаа бөгөөд энэхүү цалин хэрхэн зарцуулагдах талаар тооцоо судалгаа танилцуулсан юм. Хэрэв багш нар 1,600,000 төгрөгний цалин авбал дараах зүйлст зарцуулна.
Банкны зээл 570,000₮
Өдөр тутмын хоол хүнсэнд 8,000₮ зарцуулбал 30 хоногт 240,000₮
Өдөр Ахуйн хэрэгцээнд 3,000₮ зарцуулбал сард 120,000₮
Өдөр тутмын харилцаа холбоондоо 5,000₮ зарцуулбал сард 150,000₮
Боловсрол эрүүл мэнддээ өдөрт 5,000₮ зарцуулбал сард 150,000₮
Хувцсанд 300,000₮
Хуримтлал 100,000₮
Ингэж чадвал 36 сарын дараа банкны чанаргүй зээл байхгүй болж 40 мянган өрх айл өрнөөс гарах боломжтой гэсэн юм.