Хүүхдийн үнэ төлбөргүй дугуйлан хаана байна вэ
Хичээлийн шинэ эхэлж буйтай холбоотойгоор дугуйлангуудын бүртгэл эхэлж байна. Тэдгээрээс Монголын хүүхдийн урлан бүтээх төв хичээлийн шинэ жилийн элсэлтээ өчигдрөөс эхлэн энэ сарын 15-ныг хүртэл авч байна. Тус төвийн дугуйлангууд үнэ төлбөргүй гэдгээрээ онцлог.
Монголын хүүхдийн урлан бүтээх төвд уран зураг, уран сийлбэр, сүрлэн наамал, сийлбэр, уран хайчилбар, хүүхэлдэй, бэлэг дурсгал, арьс, шүрэн урлал, авто машин, онгоцны загвар зохион бүтээх зэрэг ангиудад 2-12 дугаар ангийнхан суралцах боломжтой юм.
Түүнчлэн сурагчид ерөнхий боловсролын хичээлийнхээ хажуугаар бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой эдгээр сургалт долоо хоногт 3-4 удаа хичээллэх бөгөөд үнэ төлбөргүй юм байна.









