УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Барууны бүх сургуулиуд та бүхний өмнө нээлттэй бий
Эрдмийн баярын энэ өдөр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар торогтоо ажиллалаа. Нийслэл хотын зүрхэнд орших тус дүүрэгт Монгол Улсын ууган сургуулиуд бий. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ерөнхий боловсролын Нэгдүгээр дунд сургууль, 31 дүгээр дунд сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож “ Бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачууд эрдэм боловсролтой, улс эх орныхоо төлөө, аав, ээжийнхээ төлөө бүхнийг зориулж чаддаг мундаг иргэд болоосой, сайн сурч эрдмийн гаргаагаа эхлүүлсэн цагт дэлхийн боловсролыг эзэмших амархан байдаг шүү хүүхдүүдээ. Эх орондоо ерөнхий боловсролын сургуулиа сайн сураад төгсөхөд барууны бүх сургуулиуд та бүхний өмнө нээлттэй бий шүү тиймээс эрдэм номдоо шамдан ихийг хийж бүтээгээрэй” гэж захилаа Мөн тус сургуулиудын нээлтэд Австрали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд
Эрхэмсэг ноён Жон Лангтри орлцсон юм.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 2300 гаруй сургалтын байгууллагад 980 гаруй мянган хүүхэд, залуус суралцаж, 73 мянган зургаан настан эрдмийн их өргөөний босгоор алхан орж байгаа юм байна.