МЭДҮҮШТЭЙ: Хичээл эхлэхээс өмнө татвал зохих 10 АПП

2017 оны 9 сарын 01

Энэ долоо хоногт 9 сарын 1 тохиож буй. Урт үргэлжилсэн зуны амралт төгсөж, тархи толгойгоо амрааж сэргээсэн, эрч хүчээр дүүрэн хүүхэд залуус "албандаа" мордоно.

 Arslan.mn

Тэдний хувьд 9 сарын 1 гэдэг шинэ он гарахтай л адил байдаг. Бүх юм шинэ бөгөөд гараагаа сайн хийх хүсэл зорилго дүүрэн. Тэгвэл бидний санал болгож буй эдгээрийг апп-ийг сонирхон, шинэ аргаар хичээлээ хийж давтаж үзээрэй. Эерэг үр дүн гарна гэдэгт бид үл эргэлзэнэ.

1. ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨХ

Их сургуульд ч, ахлах сургуульд ч зайлшгүй хийдэг зүйл бол тэмдэглэл хөтлөх билээ. Гараар бичихэд удаан, байнга дэвтэр, бал авч явдаг тул гар утсан дээрээ хэрэгтэй зүйлсээ тэмдэглэж авахад туслах 3 төрлийн апп-ийг бид санал болгож байна.

EVERNOTE (iOS, Android) - Анх ашиглахад бусад тэмдэглэл бичих зориулалттай аппуудаас нэг их онцгой санагдахгүй ч нэг ашиглаад сурчихсан байхад зураг, тэмдэглэл, дуу, хийх ёстой зүйлсийн жагсаалт гэх мэт бүх зүйлсээ зэрэг тэмдэглээд явах боломжтой супер апп юм. Дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл бидний өмнө бичиж хүргэсэн нийтлэлийг уншаарай.

ONENOTE (iOS, Android) - Microsoft-ийн энэхүү апп нь үнэгүй бөгөөд Evernote-ийн өрсөлдөгчөөр сүүлийн үед тодроод байгаа юм. Онцлог функцуудад нь бичиж авсан тэмдэглэл дээрээ зурах, текстээ олон янзаар форматлах гэх мэт багтана. Гэхдээ маш олон меню, сонголттай тул бүрэн ашиглаж суртал багагүй цаг шаардах байх.

GOOGLE KEEP (iOS, Android) - Дээрх хоёрыг бодвол цөөхөн үйлдэлтэй, энгийн, хэрэглэхэд хялбар апп юм. Google-ийн апп учраас бусад Google Docs, Sheets, Drive, Gmail гэх аппуудтай холбогдож ажиллах тул хүмүүс ашиглах дуртай байдаг.

2. ХИЧЭЭЛЭЭ ТӨЛӨВЛӨХ

Янз бүрийн даалгавар, бие даалт, шалгалтууд дунд "төөрсөөр" заримыг нь мартах, бэлдэж амжихгүй байх тохиолдол гарах нь бий. Үүнээс сэргийлэх, мөн илүү үр бүтээлтэй суралцахад туслах хичээлийн төлөвлөгөөний аппуудыг санал болгоё.

MYSTUDYLIFE (iOS, Android) - Оюутан, сурагчдад зориулсан энэхүү апп-ийг ашиглан та хичээлийн хуваарь, даалгавар, шалгалт зэргээ календарьт оруулан урьдчилан сануулах боломжтой. Мөн Windows, iOS, android хувилбаруудтай тул хаанаас ч ашиглаж болох юм. Хамгийн гоё нь бүгд үнэгүй.

iSTUDIEZ PRO (iOS) - Зөвхөн iOS-д зориулсан хичээлийн төлөвлөгөөний энэхүү апп нь сарын 2.99$-ын үнэтэй ч үүндээ тохирсон зүйлсийг танд санал болгож чадна.

3. lECTURE CAPTURE

Лекцээ сонсоод суучихаар бичиж чадахгүй, бүгдийг нь бичихээр ойлгож чадахгүй явдал гардаг. Тэгвэл энэ асуудлыг бид дараах аппуудыг ашиглан хялбар шийдэж болно.

SOUNDNOTE (iOS) - iPad, iPhone барьдаг хүмүүсийн дунд эрэлттэй тус апп нь дуу хураагуур, мөн дэвтрийн үүргийг зэрэг гүйцэтгэнэ. Та лекцээ хураагаад авчихын сацуу зургийг нь аваад нэгтгэж болно.

OFFICE LENS (iOS, Android) - Самбар юм уу дэвтэр бичсэн зүйлсээ Office Lens-ыг ашиглан PDF, Word, PowerPoint болгож хөрвүүлэх боломжийг танд олгох ба Microsoft-ийн апп тул дээр дурдсан OneNote-той хамтад нь ашиглавал зохистой.

4. ХИЧЭЭЛЭЭ ДАВТАХ

STUDYBLUE (iOS, Android) - Аль нэг сэдэв, хичээлийн хүрээнд флашкард хийх боломжтой ба энэ нь хичээлээ давтахад маш хялбар болгодог. Мөн StudyBlue ашигладаг хүмүүсийн гаргасан олон флашкардын сантай ба хүсвэл үүнээс сонгон шинэ мэдлэг олж авах боломжтой.

GOCONQR (iOS, Android) - График, оюуны зураглал, флашкард, тэмдэглэл, сорилууд бүхий энэ апп нь шалгалтанд бэлдэж буй оюутан, сурагч бүрийн ашиглах хэрэгтэй апп юм. Мөн найзууд, ангийнхан болон бусад улсын сурагчидтай холбогдон, хичээлээ хамтдаа давтах боломжийг олгодог.

НЭМЭЛТ (iOS, Android) Ямар нэгэн эссэ, бие даалт хийхэд аль нэг ном сурвалжаас зүй зохистойгоор эш татах шаардлага гардаг. Тэгвэл энэ асуудлыг Easybib аппаар шийдэж болно. Ердөө номны баркодыг нь уншуулаад MLA, APA, Chicago гэсэн хэлбэрүүдээс сонгож эш татаж болно. Гэхдээ голдуу англи хэл дээрх номон дээр ажиллана гэдгийг санаарай.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46534
0 эможи
keyboard_arrow_up