Энэ жилийн анхны хичээлийг "ЭХ ХЭЛЭЭ ДЭЭДЭЛЬЕ" сэдвийн дор явуулна
2017-2018 оны хичээлийн жилийн эхний хичээлийг “Эх хэлээ дээдэлье” сэдвийн дор явуулна. Тиймээс энэхүү сэдвийн агуулгын хүрээ, арга зүйг аймаг, нийслэлийн Боловсрол, соёл урлагийн газрын монгол хэл, уран зохиол, нийгмийн ухааны сургалт хариуцсан мэргэжилтнүүд ахлах, дунд, бага ангийн сурагчдын насны онцлогт нийцүүлэн ялгаатай байдлаар боловсруулж, өмчийн бүх хэлбэрийн ЕБС-иудад хүргүүлэн, хичээлийн бэлтгэлийг хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайд үүрэг болголоо. 2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн нийт 1422 цэцэрлэгт 252753 хүүхэд суралцах ба энэ нь өмнөх оноос 9321 хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Ерөнхий боловсролын 778 сургуульд 560 гаруй мянган сурагч, нийт 95 их, дээд сургуульд 150 гаруй мянган оюутан суралцана. Ирэх онд шинээр 21 ЕБС, 19 цэцэрлэг ашиглалтад орох юм байна. Дашрамд дурдахад, Ерөнхийлөгч Х.Баттулга есдүгээр сарын 1-нд хичээл заахгүй. Учир нь тэрбээр хичээлийн жилийн эхний өдөр эзэнгүй байх учраас хичээл заах боломжгүй юм байна.