ТАНИЛЦ: Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН ДУГУЙЛАН, СУРГАЛТУУД

2017 оны 8 сарын 30

Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө дөрөвхөн хоног үлдлээ. Та хүүхдээ хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх сургалтад хамруулахаар төлөвлөж байгаа байна уу. 

Хүүхэд өсвөр үеийнхний хөгжлийн хамгийн чухал хэсэг нь сургуулиас гадуурх сургалтаар төлөвшиж нийгмийн амьдралд бие даан оролцох, өөрөө өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх, бусдыг хүндэтгэдэг, харилцааны өндөр соёлтой, багаар ажиллах чадварыг эзэмшсэн иргэд болж хүмүүжиx явц байдаг шүү дээ. Иймд Боловсролын байгууллагын нэгдсэн мэдээллийн сүлжээ Network.mn сайтаас та бүхэндээ хичээлээс гадуур хүүхэд хөгжүүлэх сургалт явуулдаг сургалтын төв, спорт, урлагийн дугуйлан, хүүхдийн өөрийн оролцооны байгууллагуудын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН ОРДОН

Монголын Хүүхдийн ордонд нийт 22 төрлийн дугуйланд хичээллэж, 3000 орчим хүүхэд суралцаж байна. Хүүхдүүд мөн л хичээлийн бус цагаар сонирхсон ангидаа суралцана. Хэл, уран бүтээлийн ангиуд хоёр жилийн сургалттай. Дугуйлангуудын бүртгэл  есдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэх аж. Бүртгэл эхэлсний дараа төлбөр болон аль аль ангиуд ямар цагаар хичээллэх тухай дэлгэрэнгүй мэдээлэл гарах юм байна.

Монголын Хүүхдийн ордон нь 2017-2018 оны хичээлийн жилд дараах дугуйлангуудад элсэлт авна. Үүнд:

  • Дуулаач
  • Уртын дуулаач
  • Хуучир-ёочин-гоцлол дуу
  • Морин хуур
  • Шанз-төгөлдөр хуур
  • Ятга-төгөлдөр хуур
  • Лимбэ
  • Төгөлдөр хуур
  • Хийл
  • Цахилгаан хөгжим
  • Ёочин
  • Бүжиг
  • Драм
  • Зураг
  • Шатар
  • Математик
  • Монгол бичиг
  • Англи хэл
  • Хятад хэл
  • Япон хэл
  • Амьдрах ухаан
  • Загвар зохион бүтээгч

Бүртгэл: есдүгээр сарын 5-аас есдүгээр сарын 8-ны хооронд явагдана.

Холбоо барих утас: 11-318274, 11-318275

ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВ

Нийслэлийн хүүхэд багачуудын чөлөөт цагаа өнгөрүүлдэг цөөхөн газрын нэг нь гавьяат багш Б.Цэрэндоржийн нэрэмжит Монголын хүүхдийн урлан бүтээх төв юм.  Тус төвд 16 төрлийн 23 дугуйланд 121 ерөнхий боловсролын сургуулийн 1400 гаруй сурагчид суралцаж байна. Тус төвийн дугуйлангууд нь хүүхдийн сэтгэн бодох чадвар болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэгдсэнээрээ чухал ач холбогдолтой.  

Энэ хичээлийн жилд тус төв уран зураг, хүүхэлдэй, бэлэг дурсгал, сүрлэн урлал, хувцас дизайн, эсгий урлал, баримал, ханын чимэглэл, сийлбэр зэрэг төрлөөр 16 ангид элсэлт авна.

Үнэ төлбөрийн хувьд бүртгэлийн хураамж болох 20 мянган төгрөгийг эс тооцвол ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ.

Бүртгэл: 2017 оны есдүгээр сарын 1-ээс 15-ны хооронд өдөр бүр 09:00-17:00 цагийн хооронд өөрийн байранд.

Суралцагч 2-5 жилийн хугацаатай үнэ төлбөргүйгээр сургалтад хамрагдана. Холбогдох утас: 321052, 325703, 329426

“ТОЯА” ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН АКАДЕМИ 

“Тояа” Хүүхэд хөгжлийн академи нь Улаанбаатар хотын 9 дүүрэг болон орон нутагт 14 аймагт үйл ажиллагаагаа явуулж байна. Үйл ажиллагааны чиглэлэийн хувьд 3-16 насны хүүхдүүдэд зориулсан Соробан сампин, Баруун тархи сургалтыг зохион байгуулдаг.

Энэ хичээлийн жилийн сургалт ирэх сарын 9-нд эхлэх бөгөөд бүх салбарууд дээр бүртгэл явагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88090605, 89078512

Фэйсбүүк хуудсанд ЭНД дарж орно уу.

Салбаруудын хаяг байршил:

Баянгол дүүрэг 4-р хороолол - Ундрам Плаза салбар 9008-0605, 8937-2504

Хан-уул дүүрэг Вива сити- Яармаг - Вива сити салбар, 89078508, 89078512

Баянзүрх дүүрэг 13-р хороолол, Мичид салбар, 99110605, 99103504

Сонгинохайрхан дүүрэг Саппоро салбар, 96110605, 88184640

Сүхбаатар дүүрэг Ардын эрхийн салбар, 9080-0605  

"ОЮУНЫ ЦЭНЭГ" СУРГАЛТЫН ТӨВ

Хичээлийг их сургууль, ЕБС-ийн багшлах эрхтэй, магистрант, туршлагатай багш нар заана. Үүнд:
Математик, Геометр хичээлээр:

  • Хоцрогдол арилгах
  • Түвшин ахиулах
  • Олимпиадад бэлтгэх
  • ЭЕШ-д бэлтгэх
  • Лицей сургуулийн шалгалтанд бэлтгэх

Фэйсбүүк хуудсанд ЭНД дарж орно уу.
Холбоо барих дугаар: 99337781
Хаяг: Хүнсний 4-р дэлгүүрийн хажууд "Худалдаа хөгжлийн банк"-ны 312 тоот

“ОЮУНЫ-УНДАРГА” СУРГАЛТЫН ТӨВ

 “ОЮУНЫ-УНДАРГА” сургалтын төв нь Монгол хэл бичиг, Математик, Физик, Хими, Биологи, Түүх, Нийгэм, Англи хэл, Орос хэл, Газарзүйн хичээлээр ЭЕШ-д бэлтгэдэг. Хичээлийг туршлагатай багш нар заадаг бөгөөд сургалтад хамрагдаж буй хүүхдүүдээ ном, гарын авлагаар хангадаг.

Хичээлээс гадуурх сургалтын чиглэлүүд:

  • Гадаад хэл
  • ЭЕШ-д шалгалтанд бэлтгэх
  • Уншуулж, Бичүүлж, Бодуулж сургах 
  • Хоцрогдол арилгах, түвшин ахиулах , олимпиадад бэлдэх

Фэйсбүүк хуудсанд ЭНД дарж орно уу.

Холбоо барих утас: 9644-4834, 9997-4771
Хаяг: Хороолын эцэс, Дүүхээ төвийн зүүн талд, Ace center, 5 давхар, 504 тоот:

МОНГОЛ СОРАБАН СУРГАЛТЫН ТӨВ 

”Монгол соробан” сургалтын төв нь 2008 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 5-16 насны хүүхдүүдэд япон сампин соробангаар нэмэх, хасах, үржүүлэх, хуваах үйлдлийн тоо бодуулах, анзан буюу соробангийн дүрмээр цээжээр бодож сургах сургалтыг Япон стандартын дагуу явуулж байна. Тус төвд суралцагч хүүхдүүд анхан, дунд, гүнзгий, дээд гэсэн 4 шатанд суралцаж, соробангийн сургалтын үндсэн хөтөлбөрийг дуусгана. Үндсэн хөтөлбөрийн дараа үргэлжлүүлэн Нэмэлт хөтөлбөрт суралцах боломжтой.

Монгол Соробан төвийн сургалт

  • Ердийн сургалт 7 хоногт 2 удаа 90 минутаар явагдана. Суралцагч 7 хоногийн 2 удаагийн хичээлийн өдөр, цагаа багштайгаа ярьж тохиролцон, ангиа сонгоно.
  • Бямба, ням гаригийн анги бий.
  • Сурагчдын улирлын амралтын үеэр түргэвчилсэн сургалтыг зохион байгуулдаг.
  • 5-6 настнуудыг тусгай хөтөлбөрөөр хичээллүүлнэ
  • 6-8 дугаар сард зуны сургалт (7 хоногт 5 удаа) явагдана.
  • Шилдэг сурагчид Японд болох сургалт-аялалд хамрагддаг.

Холбоо барих утас: 11-323734, 95953734

Хаяг: Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны байр. Бусад салбаруудын мэдээллийг утсаар лавлана уу.

Фэйсбүүк хуудсанд ЭНД дарж орно уу.

"ӨҮЛЭН ЭХ" ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭН 

“ӨҮЛЭН ЭХ” хүүхэд хөгжлийн хүрээлэн нь ЕБС-ийн сурагчдад зориулан уран зургийн болон гадаад хэлний сургалтуудыг явуулдаг. Хүүхдэд хайртай, хүүхэд хөгжил судлалыг шинэ шатанд гаргахаар судалж буй Сэтгэл судлаач нараас гадна мэргэшсэн багш нар таны хүүхдийн боловсролд анхаарал хандуулах болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг  8901-2390 89012398 

Фэйсбүүк хуудсанд ЭНД дарж орно уу.

Хаяг: СБД 6 дугаар хороо, МУИС-ийн 4-р байрны дэргэдэх Мөнхбүл оффис буюу Tak talk English-тэй байрны 4 давхарт 401 тоот

ӨСВӨРИЙН ЗОХИОН БҮТЭЭГЧДИЙН ЛАБОРАТОРИ АХЛАХ СУРГУУЛЬ 

1975 онд анх байгуулагдсан “Идэр техникчдийн ордон” өдгөө хэд хэдэн удаа нэрээ сольж, өнөөдөр “Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль” болсон тус сургуульд сурагчид хичээлээс гадуур  дараах дугуйлангуудад хамрагдах боломжтой. Үүнд:

  • Усан загвар
  • Авто загвар
  • Робот-Электроник

Төлбөр нэг сар нь 50 мянган төгрөг Холбогдох утас: 11328098

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46481
0 эможи
keyboard_arrow_up