Хувийн ЕБС-уудын төлбөр 10-50 хувиар нэмэгджээ

2017 оны 8 сарын 29

Хувийн Ерөнхий боловсролын сургуулиудын төлбөр 2016 онтой харьцуулахад 10-50 хувиар нэмэгдсэнийг сургуулиудын мэдээллээс харж болохоор байна. Үүнд тухайн сургуулийн статус болон тусгай сургалтын хөтөлбөр нөлөөлж байгаа ажээ. Тухайлбал, сургалтын тусгай хөтөлбөр хэрэгжүүлдэг “International School of Ulaanbaatar” энэ онд сургалтын төлбөрөө 10 сая төгрөгөөр нэмжээ.

Өөрөөр хэлбэл 2016 онд шинэ элсэгчдийн төлбөр 36 сая төгрөг байсан бол энэ онд 46 сая болсон байна. Тус сургууль нь сургалтын төлбөрөөрөө Зүүн Өмнөд Азийн бүстээ 37 дугаарт бичигджээ. Харин энэ хичээлийн шинэ жилд "Улаанбаатар Элит" ахлах сургуулийн төлбөр нэмэгдээгүй есөн сая 950 мянган төгрөг хэвээр байгаа бол “Орчлон” дунд сургууль төлбөрөө 50 хувиар нэмж, 15 сая төгрөг, “British School of Ulaanbaatar” төлбөрөө 10 хувиар нэмэгдүүлж, 10 сая 80 мянган төгрөг болгосон байна. Харин “Олонлог” дунд сургууль төлбөрөө 2016 онтой харьцуулахад 12 хувиар бууруулжээ.

Эцэг, эхчүүд өндөр төлбөр, олон улсын хөтөлбөр гэхээсээ илүүтэй тухайн сургууль хүүхдэд юу өгч чадахыг чухалчилдаг болсон гэж “Олонлог” сургуулийг үүсгэсэн байгуулагч онцолж байна.

Дашрамд дурдахад, 2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 68 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байгааг салбарын яам мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46431
0 эможи
keyboard_arrow_up