ТАНИЛЦ: Оюутны дотуур байрны төлбөр

2017 оны 8 сарын 24

Өнгөрсөн хичээлийн жилд дээд боловсролын 95 байгууллагад 157138 оюутан, үүнээс төрийн өмчийн 17 сургуульд 91798 оюутан суралцсан байна. Харин энэ хичээлийн жилд 96 их, дээд сургуульд 150000 мянга гаруй оюутан суралцах төлөвтэй байна гэсэн тоог БСШУСЯ-аас өглөө. 

Өнгөрсөн жилийн хувьд нийт оюутнуудын 55.8 хувийг хөдөө орон нутгийн оюутнууд эзэлж байсан байна. Дээрх тоо энэ хичээлийн жилд ч тэгтлээ өөрчлөгдөхгүй болов уу.

Орон нутгаас суралцаж буй оюутнуудад тулгамддаг асуудал нь амьдрах орон байр. Учир нь нийслэлд оюутны 44 дотуур байр байдаг бөгөөд тэнд 15000 оюутан амьдрах боломжтой. Үлдсэн нь анги, найз нөхөд, нутгаараа хамтран хажуу өрөө, нийтийн байранд өрөө хөлслөх зэргээр хичээлийн жилийг өнгөрүүлдэг.  

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн томоохон их дээд сургуулийн дотуур байр оюутнуудыг хэрхэн бүртгэж байгаа болон төлбөрийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

Монгол улсын их сургууль

Дотуур байранд орох оюутны хүсэлтийг цахимаар авч байна. Төлбөр засвартай өрөө нь 630, засваргүй өрөө нь 450 мянган төгрөг. .  

Монгол улсын боловсролын их сургууль

Бүртгэл байр болгон дээр явагдаж байна. Төлбөр дотуур байр 384 мянга, оюутны хотхон дахь төлбөр 850 мянган төгрөг. 

Соёл урлагийн их сургууль

Дотуур байранд суух оюутнуудын өргөдлийг авч эхэлсэн. Энэ сарын 24, 25-ны өдрүүдэд өргөдөл өгсөн дарааллаар бүртгэнэ. Жилийн төлбөр 596 мянган төгрөгнөөс эхэлнэ. 

Шинжлэх ухаан, технологийн их сургууль

Наймдугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд харьяа дотуур байрууд дээр бүртгэл явагдана. Сарын төлбөр өрөөн дэх орны тооноос хамаарч 40-264 мянган төгрөг байна. Мөн барьцаа 30 мянган төгрөг тушаана. 

Хөдөө аж ахуйн их сургууль

1300 оюутны дотуур байрандаа бүртгэл явуулж байна. Төлбөр 500 мянган төгрөгөөс эхэлнэ. 

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

Наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд бүртгэнэ. Жилийн төлбөр 550 мянган төгрөг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46306
0 эможи
keyboard_arrow_up