Оройн ангийн оюутнууд сургалтын ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛД хамрагдаж болно
Сургалтын төлбөрийн зээл олголтын өнөөгийн байдал, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг судалж, зээлд хамрагдах оюутны хамрах хүрээг өргөжүүлэх, зээлийн зарим нөхцөл, шаардлагыг хөнгөлөх, зээлийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор Засгийн газар “Оюутны хөгжлийн зээлийн журам”-ыг шинэчлэн баталсан. Өнгөрсөн жил ганцхан бакалавр буюу өдрийн ангийн оюутнууд “Оюутны хөгжлийн зээл”-ийг авах боломжтой байсан. Харин энэ жилээс эхлэн ичнээ, магистр, доктор, оройн ангийн оюутнууд зээлд хамрагдах боломжтой болжээ.
Нийтдээ ичнээ, магистр, доктор, оройн ангийн 38 мянган оюутан зээл авах боломж бүрдсэн байна. Тун удахгүй оройн ангийн элсэлт эхэлнэ. Тиймээс хичээл эхлэхээс өмнө зээлд хамрагдахад шаардлагатай материалаа бүрдүүлж өгөх ёстой аж. Ингэхдээ дараах шаардлагуудыг тавьж буй нэгдүгээрт магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцах, хоёрдугаарт онооны шалгуурыг хангаж байх ёстой. Үүнд богино хугацааны зээлд хамрагдах хүсэлтэй шинээр элсэж буй оюутан Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо 400 болон түүнээс дээш, голч дүн нь хоёроос дээш байх, урт хугацааны зээл бол Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650 онооноос дээш, голч дүн нь гурав байх гэсэн шаардлагыг тавьж байна.
Зээлд хамрагдах оюутнууд дараах бичиг баримтыг бүрдүүлж банкинд хандана
-Зээл хүссэн өргөдөл
-Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл /эх хувиар/
-Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар