Энэ хүрээнд ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийг шинээр барьж байна. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалж зарим сургуулийн барилгын ажил удаашрах хандлагатай байгаа аж. 2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид 32 мянга 623 хүүхэд элсэн суралцана. Жил бүр 4 мянга гаруй сурагч хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирж суралцдаг юм байна.