Өнөөдрийн байдлаар цахимаар 12500 гаруй хүүхэд бүртгүүлжээ
Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн цахим бүртгэлд 12500 гаруй хүүхэд бүртгүүлжээ. Эцэг, эхчүүд байнгын оршин суугаа хаягын асуудлаар ихээр хандаж байгаа аж.Ирэх найдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 24-ныг хүртэл цэцэрлэг бүрт мэдээлэл технологийн мэргэжилтэн сууж, эцэг, эхчүүдэд хүүхдээ бүртгүүлэхэд нь туслаж, ажиллах юм байна.
Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Ц.Отгончимэг мэдээлэл өгөхдөө “Цэцэрлэгийн цахим бүртгэлтэй холбоотой асуудлыг мэргэжилтэн шийдэж, эцэг, эхчүүдэд туслах болно. Одоогоор цэцэрлэгийн цахим бүртгэлтэй холбоотой санал, гомдлыг нийслэлийн есөн дүүргийн Мэдээлэл технологийн газрын мэргэжилтнүүд хүлээн авч байгаа. Гомдол саналын дийлэнх хувийг шилжилт хөдөлгөөний асуудал эзэлж байна.” гэлээ.
Иймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ бүртгүүлэхдээ дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд.
- Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх
- Цахимаар бүртгүүлэхдээ зөвхөн оршин суугаа хорооны хамран сургах тойргийн цэцэрлэгийг сонгох
- Цахим хэлбэрээр бүртгүүлэх боломжгүй иргэд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх
- Утасны дугаараа үнэн зөв оруулсан тохиолдолд утсанд цахим элсэлтийн сонголтын хариу очихыг анхаарах
- Зорилтот бүлэгт хамаарах дараах иргэд холбогдох материалыг бүрдүүлсэн байх