ФОТО: Ганжуур судлаач дэлхийн эрдэмтдийн анхдугаар хурал боллоо

2017 оны 7 сарын 20

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран “Бурхан багшийн айлдвар: Монгол ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын хурлыг 2017 оны долоодугаар сарын 20-ны өдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хурлын танхим эхэллээ.

123

Хурлыг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун нар үг хэлсэн юм. Үүний дараа “Монгол Ганжуур бичвэрийн хөдөлгөөн тогтолцоо болох нь” сэдэвт үндсэн илтгэлийг ОХУ-ын эрдэмтэн К.В.Алексеев тавилаа.

Тус хурал нь Ганжуур судлаач дэлхийд нэртэй эрдэмтэд Улаанбаатар хотноо анх удаа чуулж байгаагаараа онцлог юм.

Хурлыг Үндэсний номын сан, МБШТөв Гандантэгчэнлин хийд, Эрдэм соёлын хүрээлэн, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулж байна.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд олон улс, байгууллагыг төлөөлсөн 36 эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж өөрсдийн судалгаа шинжилгээний хамгийн сүүлийн үеийн шинэ үр дүнгээ танилцуулах болно.

Хурлаар,

“Монгол Ганжуур бичвэрийн хөдөлгөөн тогтолцоо болох нь” (К.В.Алексеев, ОХУ) үндсэн илтгэл болон
“Монголчуудын Ганжууртай холбоотой хийсэн зүйл болон ном бүтээл” (Р.Бямбаа, БНПУ),
“Цэндийн Дамдинсүрэнгийн гэр музейд хадгалагдаж буй Ганжуур болон Ганжууртай холбогдолтой судруудын тухай” (А.Д.Цендина, ОХУ),
“Орос ба Европын цуглуулгад буй гар бичмэл гурван монгол Ганжуурын хэсгээс”(Н.В.Ямпольская, ОХУ),
“Японд хадгалагдаж буй монгол Ганжуур, Данжуурын тухай товч мэдээ” (Такаши Мацүкава, Япон улс),
“Монгол Ганжуурын бар хэвлэлийн түүхийг өгүүлэх нь”(Сэцэнбилиг, БНХАУ),
“Хүрээ Ганжуурыг бүтээсэн тухай өгүүлэх нь”(Телеки Кристина, БНУУ),
“ХХ зууны эхээр япончууд Монгол Ганжуурыг эрэн сурвалжилсан нь: Эзэн хааны их сургуулийн “мартагдсан” Ганжуурын тухай” (Наками Тацуо, Япон улс),
Санкт-Петербургийн Монгол Ганжуур дахь “Алтангэрэл судар”-ын гурван хувилбарын тухай (Н.С.Яхонтова, ОХУ),
“Тарваченбо буюу Их тонилогч судрын 1708 оны монгол гар бичмэлийн тухай” (Агата Барея-Старжинска, БНПУ),
“Монгол Ганжуурын төгсгөлийн шүлэг дэх түүх бичлэгийн холбогдол бүхий мэдээ занги” (Д.Цэрэнсодном, Монгол улс),
“Монгол Ганжуурыг хэл шинжлэлийн үүднээс авч үзэх нь”(Михаэл Балк, ХБНГУ),
“Цогт цагийн хүрдэн нэрт дандарисийн хаан” ба “Хутагт дээдийн номыг дурдахуй ойр агуулахуй“ судруудын хэл шинжлэлийн харьцуулсан судалгаа” (Весна А.Валлас, АНУ),
“Ганжуурын орчуулгад Ширээт гүүшийн оруулсан хувь нэмэр”(Д.Бүрнээ, Монгол улс ),
“Дайчин улсын үед “Ганжуур”-ыг монголоор орчуулж хэвлүүлсэн зарим асуудлын тухай” (Хурц, БНХАУ) зэрэг олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэх юм.

123

123

123

123

123

123

123

123

123

123
гэрэл зургийг mpa.mn-ээс 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45153
0 эможи
keyboard_arrow_up