ЭЕШ: Монгол хэлний шалгалтанд 6238 сурагч тэнцжээ
Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчын дүн eec.mn цахим хуудаст нийтлэгдсэн байна. Улсын хэмжээнд Монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтыг 17779 шалгуулагч өгснөөс 6238 нь шалгалтад тэнцэж, 11541 нь шалгалтад унажээ.
Шалгуулагчдын дүнгийн жагсаалтаас харахад монгол хэлний шалгалтад улсын хэмжээнд 30 хүүхэд хамгийн өндөр буюу 800 оноо авсан байна. Тухайлбал Улаанбаатар хотын хэмжээнд хоёр хүүхэд уг шалгалтад 800 оноо авсан бол, Увс аймагт хамгийн олон буюу таван хүүхэд хамгийн өндөр оноо авчээ.
Харин математикийн ЭЕШ-ын дүнг, монгол хэлний шалгалтын дүнтэй харьцуулахад шалгуулагчид харьцангуй өндөр оноо авчээ. Тухайлбал Улаанбаатар хотын хэмжээнд 21 хүүхэд математикийн ЭЕШ-д 800 оноо авсан байна.