ОЛОН УЛСЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН 2 ДУГААР ХУРАЛ БОЛЛОО

2017 оны 6 сарын 29

Олон улсын зөвлөхүүдийн зөвлөлийн 2 дугаар хурал 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Туушин” зочид буудлын Соёмбо танхимд боллоо. Хурлаар дээд боловсролын салбарт тавигдаж байгаа шинэ зорилго, үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааг судалж уялдуулах талаар санал солилцож зөвлөмж өгөв. 

Хурлын үеэр ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн секторын Нийгмийн өөрчлөлт, соёл хоорондын харилцааны салбарын захирал, доктор, профессор Дэндэвийн Бадарч Нээлттэй, хурдацтай өөрчлөлтийн үе дэхь хөгжиж буй орнуудын дээд боловсрол”, Хонконгийн их сургуулийн Боловсролын сургуулийн Боловсролын бодлогын захирал, профессор Кэй Минг Ченг Өөрчлөлтийг хийх маргаашийн дээд боловсрол”, Стэнфордын их сургуулийн профессор Сузанна Лоеб “Дээд боловсролын судалгаа, хүний нөөцийн олон улсын чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хурлыг Дээд боловсролын шинэчлэлийн төсөл зохион байгуулж, БСШУСЯ, Азийн Хөгжлийн Банк, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, төрийн болон хувийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллагуудын төлөөлөл болох зуу гаруй удирдлага, доктор, профессор, эрдэмтэн судлаач, багш нар оролцлоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44663
0 эможи
keyboard_arrow_up