МУИС-ийн элсэлтийн бүртгэл 7 дугаар сарын 3-ыг хүртэл үргэлжлэнэ

2017 оны 6 сарын 21

Монгол Улсын Их Сургууль 2017-2018 оны хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлт орон даяар 2017 оны 06 дугаар сарын 20-оос 07 дугаар сарын 03-ны 12.00 цаг хүртэл онлайн хэлбэрээр  http://burtgel.num.edu.mn/ явагдаж байгаа тул элсэгч та амжиж бүртгүүлээрэй.

МУИС нь 2017-2018 оны хичээлийн жилд

  • Шинжлэх ухааны сургууль
  • Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
  • Бизнесийн сургууль
  • Хууль зүйн сургууль
  • Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль
  • Завхан сургууль
  • Орхон сургууль гэсэн 7 бүрэлдэхүүн сургуульдаа элсэлт авч байна.
МУИС-ийн элсэлтэй холбоотой мэдээ мэдээллийг Та бүхэн дараах линкээр авч болно.
http://www.num.edu.mn/
http://burtgel.num.edu.mn/
https://www.facebook.com/MUIS1942/
https://twitter.com/num_edu
МУИС-ийн Бакалаврын өдрийн хөтөлбөрт 2017 онд оюутан элсүүлэх журамтай ЭНД дарж танилцаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44500
0 эможи
keyboard_arrow_up