ХААИС-ийн дараагийн захирал хэн болох вэ?
Төрийн өмчийн их, дээд сургуулиудын шинэчлэлийг төлөөлөн удирдах зөвлөл, захирлаас нь эхлээд шинэчлэн томилж эхэлсэн ч МУИС-ийн захирлыг томилсоны дараагаар бусад сургуулийн захирлын томилгоог түр хойшлуулаад байгаа юм. Төрийн өмчийн ууган сургуулиудын нэг ХААИС нь манай урдаа барьдаг томоохон сургууль юм.
БСШУС-ын шинэхэн сайд Г.Чулуунбаатар ажлаа аваад удаагүй байгаа ч өчигдөр төрийн өмчийн их, дээд сургуулийн захирлуудын уулзалтыг хийж, ирэх хичээлийн жилд сургалтын төлбөрийг нэмэхгүй байхыг үүрэгдсэн. Тэгвэл дараагийн нэг чухал ажил нь их, дээд сургуулиудын төлөөлөн удирдах зөвлөл болон захирал удирдлагуудын шинэчлэлээр үргэлжлэх нь нь тодорхой боллоо.
Одоогийн байдлаар ХААИС-ийн дараагийн захирлаар томилуулах эрхмүүдийн тоонд доорхи хүмүүсийн нэрс дуулдаж боловсролын яамаар болон төрийн ордоноор бор шувуу нисээд эхэллээ. Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тус сургуулийн захирал, удирдлагууд, төлөөлөн удирдах зөвлөлд сонгогдох эрхмүүдийн нэрс ч тодрох нь бололтой. ХААИС-ийн удирдлагуудын сунгаанд өрсөлдөж буй хүмүүсийн талаар мэдээлэл хүргэе.
1. ХААИС-ийн захирал Т.Хэрүүга
Өмнөх АН-ын Засгийн газрын үед Дуулиан шуугиан дагуулж томилогдсон Одоогын захирал Т.Хэрүүгааг БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөрийн гарын хүн гэдгийг дээд боловсролын салбарын удирдлагуудаас авхуулаад хэн хүнгүй андахгүй болжээ. Тэрээр Монгол улсын зөвлөх инжинер юм. Түүний аав Төмөрбаатар нь завхан аймгийн харяат МАН-д олон жил зүтгэгэсэн нэгэн байдаг гэнэ. Тийм дээ ч тэрээр одоогын суудал дээрээ үлдчих санаатай Би МАН-ын гишүүн. Боловсон хүчин штэ хэмээн МАН-ын төв байр тусгаар тогтнолын ордоноор өдөр шөнөгүй эргэлдэж, өөрийн удирддаг Их дээд сургуулиудын консерциумаараа дамжуулан МАН-ыг Ерөнийлөгчийн сонгуульд дэмжиж оролцоноо гээд санамж бичиг зураад завгүй гүйж яваа сурагтай байна.
2. ХААИС-ын Мал эмнэлэгийн сургуулийн захирал А.Гомбожав
Тэрээр 2004-2012 оны хугацаанд ХААИС-ын Ректороор Академич Б.Бямбааг ХААИС-ийг толгойлж байх хугацаанд Гадаад харилцааны асуудал эрхэлсэн дэд захиралаар нь ажиллаж байсан туршлагтай нэгэн юм. Өдгөө ХААИС-ын салбар сургууль Мал эмнэлэгийн сургуулийн захиралын үүрэгт албыг гүйцэтгэдэг. Тэрээр Улсын Их хурдын даргын нутаг болох Төв аймгийн уугуул нэгэн юм. Англи Япон Орос хэлтэй. Япон Англид мэргэжил дээшлүүлж байсан салбартаа хүлээн зөвшөөрөгдхүйц кадр юм.
3. Норвегын АШУИС-ын ЭШ-ний ажилтан Хөгжлийн бодлого судлаач М. Найданхүү
Тэрбээр малын их эмч, эрх зүйч, мэргэжилтэй. Ажил амьдралынхаа гарааг мөн л адил энэ их айл ХААИС-аас эхэлсэн байдаг. 2002 оноос хойш Норвеги улсад доктрантурт сурч, ажиллаж амьдарч ирсэн. Хөгжлийн загвар, хөгжлийн бодлого, ногоон хөгжил мал аж ахуйн үйлдвэрлэл чиглэлээр дагнасан бие даасан судалгаанууд явуулдаг. Олон улсын томоонон төслүүдийг ч удирдаж байсан туршлагатай. Улс төрийн амбицтай МАН-ын гишүүн, МАН-ын шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөнд тухайн цаг үед идэвхитэй байр суурьтай оролцож байсан. Өдгөө Норвеги улсын Шинжлэх ухааны их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг доктор юм. Яалтачгүй яван чангарч буй эр. Хөгжлийн бодлого, аз жаргалын индекс ДНБ-ний орлогоороо дэлхийн тэргүүлдэг Норвеги орноос ихээхэн ноу-хау судалсан тэрээр буйраа сэлгэж ХААИС-ийн захиралын сэнтийд ч сууж мэдхээр байна.
4. ХААИС-ын суурь боловсролын тэнхимийн ахлах багш Доктор Д.Эрдэнэбаатар
Бусад эрхмүүдийг бодвол нас залуу ч дээд боловсролын салбарт харьцангуй богино хугацаанд ажлын амжилтай яваа нэгэн гэгддэг. Малын их эмч мэргэжилтэй ХААИС-ын Инноваци эрхэлсэн дэд захиралаар ажиллаж байсан туршлагтай. Их дээд сургуулиуд дээр гарааны старт апп компанийг байгуулах төслийг өөрийн сургууль дээрээ амжилттай эхлүүлсэн нэгэн. Инновацын тухай хуулийг өдгөөгийн Хэнтий аймгийн засаг дарга Н.Ганбямба УИХ-ын гишүүн байхдаа 2012 онд батлуулж байхад тэрээр хуулийн төслийг нь боловсруулах ажлын хэсэгт нь орж ихээхэн үүрэгтэй ажиллаж байжээ. Дээд боловролын менежмент, эрсдэлийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн залуу кадр. ОХУ-ын Иванов хотын Их сургуульд Эдийн засгийн ухааны докторын зэрэг ч хамгаалаад амжиж. Түүний бичсэн эрдэм шинжилгээний зарим нийтлэл өгүүлэлүүд нь ч гадаадын томоохон сонин сэтгүүл сайтуудад ч хэвлэгдэж байж. Тэрээр Хэнтий аймгийн харьяат бөгөөд МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүхийн хүн гэсэн тодолголтой. Өдгөө ХААИС-ын суурь боловсролын төвийн ахлах багшаар ажилладаг. Эдийн засгийн ухааны Доктор зэрэгтэй. Түүнд чамгүй дэмжлэг бас муугүй ирээдүй байгаа нь харагдаж байна.
5. ХААИС-ийн ЭЗБС-ийн захирал Б.Баасансүх
ХААИС-ийн Сургалт эрхэлсэн дэд захирлаар 2004-2012 онуудад ажиллаж байсан. Өдгөө ХААИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирлаар ажилладаг. Өмнө нь мөн л адил ХААИС-ын захирлын сунгаанд 2012 онд өрсөлдөж өвдөг шороодсон. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны доктор, дэд профессор зэрэгтэй. Энэ удаад ХААИС-ийн захирлын сунгаанд даагаа нэхэхээр яваа сурагтай
6. Мал эмнэлэгийн хүрээлэнгийн лабораторын эрхлэгч З.Батсүх
Тэрбээр 1992 оноос мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажил амьдралынхаа гарааг эхлэж байжээ. Өмнө нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, хүрээлэнгийн дархлаа судлалын төвийн захирал зэрэг хариуцлагатай ажил албыг гүйцэтгэж ирсэн нэгэн юм байна. Өдгөө тус хүрээлэнгийнхээ лабораторийн эрхлэгчээр ажилладаг доктор нэгэн. Ажлын туршлагаар бол хэнээс нь дутхааргүй харагдаж байна.
Ямартай ч дээрхи эрхмүүдийн хэн нэг нь хэсэгхэн хугацааны дараа ХААИС гэдэг их айлыг толгойлж магадгүй болоод байна. Дээд боловсролын салбарт их сургуулийн захиралын албыг хашна гэдэг хариуцлагтай боловсролтой менежмент сайтай чамбай хүний хийж чадах ажил. Их дээд сургуулиудын шинэчлэл хаанаас яаж хэрхэн үргэлжилж хэнийг томилохыг харах л үлдлээ.