БҮТ: ЭЕШ-ыг 24 хүүхэд хоцорсон, 19 нь бичиг баримтын зөрчилтэй гэх шалтгаанар өгч чадаагүй

2017 оны 6 сарын 15

Өчигдрөөс эхлэн улс орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдөр Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ.

“Элсэлтийн ерөнхий шалгалт-2017”-д нийт 40388 шалгуулагч бүртгүүлсний 87 хувь нь 2017 онд ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа шалгуулагчид, 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байгаа аж.

ЭЕШ-ыг нийслэлийн 27, хөдөө орон нутгийн 22 шалгалтын байранд зохион байгуулж байгаа бөгөөд ЭЕШ-ын шудрага, нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс дээрх шалгалтын анги тамхимуудад хяналтын камер, сүлжээ сарниулагч, гар утас болон металл илрүүлэгч, сонсгох төхөөрөмж зэргийг суурилуулсан байна.

Өчигдрийн байдлаар Монгол хэл бичгийн шалгалтыг 38750 хүүхэд өгөх ёстойгоос 38170 хүүхэд хамрагдсан нь 98.5 хувийн ирцтэй байна. Үүнээс 580 хүүхэд шалгалтаа өгч чадаагүйн 24 нь хоцорсон, 19 нь бичиг баримтын зөрчилтэй учраас оруулаагүй, үлдсэн хүүхдүүд нь шалгалтандаа ирээгүй байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог 2017 оны 07-р сарын 01-ний 09:00 цагаас эхлэн www.eec.mn вебсайтаас үзэх боломжтой. Харин 2017 оны 07-р сарын 03-аас эхлэн шалгуулагчдын батламж хуудсыг тараана. Хөдөө орон нутгийн шалгуулагчид аймаг, дүүргийнхээ Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс батламж хуудсаа авна. Нийслэлд ЭЕШ өгсөн энэ оны төгсөгчид сургуулийн захиргаанаасаа батламж хуудсаа авах бол өмнөх оны төгсөгчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авна. Уг батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна.


Албан ёсны эх сурвалж 24tsag.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44324
0 эможи
keyboard_arrow_up