ЕБС-д Эрүүл мэндийн хичээлийг эргэн заана
2017 оны 6 сарын 13
Ерөнхий боловсролын сургуулиудад Эрүүл мэндийн боловсролын хичээл зааж байсныг 2013 оны хичээлийн жилээс эхлэн зогсоосон билээ. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хүүхдэд эрүүл мэндийн боловсролыг багаас нь олгох зорилгоор Эрүүл мэндийн боловсролын хичээлийг дунд сургуулиудад заахаар тусгажээ.
Энэ дагуу холбогдох яамныхан ерөнхий боловсролын сургуулиудад Эрүүл мэндийн хичээл оруулах бэлтгэлийг ханган ажиллаж байгаа аж.
Түүнчлэн энэ хичээлийг хэзээнээс зааж эхлэх тухай шийдвэр гараагүй байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
44242
0 эможи