“ЗАЛУУ СУДЛААЧДЫН ЭКО СЕМИНАР”-т 800 гаруй залуу эрдэмтэн, судлаачид оролцлоо

2017 оны 5 сарын 22

 Монгол улсын Шинжлэх ухааны салбарын нийт эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтны 60 гаруй хувийг залуу судлаачид эзэлдэг бөгөөд Засгийн газрын тусгай сан Шинжлэх ухаан технологийн сан -2017 оныг “Залуу эрдэмтдийг дэмжих жил” болгон зарласан билээ.

Энэ ажлын хүрээнд Шинжлэх ухаан технологийн сангийн санаачлагаар “Залуу судлаачдын эко семинар” арга хэмжээг өнөөдөр Гүнжийн хоолойд 800 гаруй залуу эрдэмтэн, судлаач, оюутныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

“Залуу судлаачдын эко семинар”  арга хэмжээг Шинжлэх ухаан технологийн сан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль сахиулахын их  сургууль, ШУТИС, МУИС, АШУҮИС, ХААИС, МУБИС, СУИС, Шинжлэх ухааны академи, Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүд, Био комбинат ТӨҮГ, Шинжлэх ухаанч салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Залуу эрдэмтдийн холбоо, “Гарааны компани дэмжих” ТББ, “Үндэсний гарааны сан” ХХК, Ажил олгогч эздийн холбоо, “Танайд мод тарья” нэвтрүүлгийн баг хамт олон зэрэг 40 гаруй байгууллага хамтран зохион байгуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43719
0 эможи
keyboard_arrow_up