Францын их, дээд сургуульд 10 оюутан тэтгэлгээр сургана

2017 оны 5 сарын 18

Монгол Улсын БСШУСЯ, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран 2017-2018 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцах 10 оюутныг сонгон шалгаруулна. 
 
Тус тэтгэлэг нь хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх, Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зорилготой.

Тэтгэлэг олгох чиглэл нь мастерын сургалт, хоёр талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тариалан, аж ахуй, хүнс үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизикийн зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно.
 
Элсэхийг хүсэгчид Монгол Улсын иргэн байх, Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын дипломтай байх, суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан байх шаардлагатай юм байна.
 
Тэтгэлэгт хамрахыг хүсэгч дээр дурдсан баримт

бичгийг бүрдүүлэн энэ сарын 26-ны дотор Францын ЭСЯ-нд хүргүүлэх юм.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43622
0 эможи
keyboard_arrow_up