ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР: Пусаны Үндэсний их сургуулийн тэтгэлэгт бүртгэж байна
Бүгд Найрамдах Солонгос улсын 2 дахь том хот Пусан хотын Пусаны Үндэсний Их Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт бүртгэж байна.
Пусаны Үндэсний их сургууль нь 1946 онд байгуулагдсан, 26,485 оюутан, 839 эрдэмтэн багштай, улсынхаа топ-10 их сургуулийн нэг юм.
Пусаны Их Сургууль нь нийгмийн шинжлэх ухаан болон менежментийн чиглэлээр улсдаа 5-т, инженер болон технологийн чиглэлээр 6-т, анагаахын эм зүйн чиглэлээр 6-т, урлаг, утга зохиолын чиглэлээр 9-т тус тус ордог БНСУ-ын шилдэг сургуулиудын нэг билээ. Мөн тус сургууль нь дэлхийн чансааны эхний 500 сургуулийн жагсаалтад тогтмол шалгардаг.
Пусаны Үндэсний Их Сургууль болон Нийслэлийн Боловсролын газар хамтын ажиллагааны санамж бичгийг 2017 оны 4-р сард байгуулсны дагуу нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөөс жил бүр шаардлага хангасан эхний 10 шилдэг сурагчийг 100% тэтгэлэгтэйгээр , мөн дараагийн байруудад шалгарсан 10 сурагчийг элсэлтийн уян нөхцөлөөр Пусаны Үндэсний Их Сургуульд дараах мэргэжлээр суралцуулах элсэлтийг зохион байгуулж байна.
Оюутан элсүүлэх орон тооны хуваарь болон мэргэжил
Инженерийн сургууль
Механик инженер 5
Хүрээлэн буй орчны инженер 1
Комьпютерын инженер 2
Агаарын хөлгийн инженер 4
Барилгын инженер 2
Архитектур 2
Хот төлөвлөлтийн инженер 2
Нанотехнологи болон Нано шинжлэх ухааны сургууль
Нано-инженер 2
Нано-мекатроникс 2
Оптик инженер 2
Сонгон шалгаруулах үйл явц болон үнэлгээ
Ярилцлага 30%
Шалгалт 50%
Англи хэл дээр эссэ бичих 20%
Бүрдүүлэх материал
1. Анкет бөглөх /хавсралт 1/
2. Гадаад паспортны хуулбар, эцэг эхийн иргэний үнэмлэхний /эсвэл пасспортны/ хуулбар нотариатжуулсан байх
3. Ахлах сургуулийн диплом, дүнгийн хуулга /аппостиль авах/ – 7 сарын 14-ны дотор
4. TOEFL/IELTS/TEPS certificate болон TOPIK оноо /6-р сарын 24-н дотор өгсөн байж болно./
5. Багшийн тодорхойлолт – 1ш
6. Хөрөнгийн баталгааны тодорхойлолт /USD $18.000/ – 100% тэтгэлэг авах оюутнуудад хамаарахгүй
7. Суралцах төлөвлөгөө
8. Бүртгэлийн хураамжны төлбөр төлсөн баримт /USD $70/ + USD $10 шуудангийн зардал
Бүрдүүлэх материалыг 5-р сарын 15-н хүртэл хүлээн авах ба дараагийн шатны шалгаруулалт 5-р сарын 31-ны өдөр зохион байгуулагдана.
Материалыг Багшийн Хөгжлийн Ордон (Арслантай Гүүр), Нийслэлийн Боловсролын газрын 504 тоот өрөөнд Гадаад харилцаа, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн О.Наранбаатарт хүлээлгэн өгнө. Холбоо барих утас: 70113080, 99086671