ЕБС-иуд энэ сарын 25-наас, цэцэрлэгүүд ирэх сарын 1-нээс амарна
2017 оны 5 сарын 16
2017 оны хичээлийн жил дуусч, зуны амралт эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Тодруулбал, нийслэл болон орон нутгийн сургуулиуд энэ сарын 25-наас бага ангийн сурагчдаа амрааж эхлэх юм байна. Харин ахлах ангийн сурагчид хамгийн сүүлд буюу зургаадугаар сарын 8-наас амрах аж. Цэцэрлэгүүдийн хувьд бүгд зургаадугаар сарын 1-нээс зуны амралт нь эхлэх юм байна.
Их дээд сургуулиудын тухайд оюутнуудын амралтыг сургуулийн захиргаа бие дааж шийддэг болохоор сургууль болгон өөр өөр байдаг аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43526
0 эможи