Нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэл энэ долоо хоногт дуусна

2017 оны 5 сарын 10

2011 онд төрсөн зургаан настнууд энэ жил, нэгдүгээр ангид элсэн орно. Ирэх намар дунд сургуулийн босго алхах бяцхан сурагчдыг харъяа сургуулиуд нь бүртгэж дуусах шатандаа орж байна.

Нийслэлийн боловсролын газраас хамран  сурах тойргийг шинэчлэн тогтоосонтой холбоотойгоор нэгдүгээр ангид элсэгчдийг дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн бүртгэсэн.

Тэгвэл бүртгэл энэ сарын 15-ныг хүртэл буюу энэ баасан гарагт өндөрлөнө.  

Энэ жил нэгдүгээр ангид  32623 хүүхэд элсэнэ. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхдийг хамруулна. Таван настай буюу 2012 онд төрсөн хүүхдийг бүртгэхгүй. Хамран сургах тойргийн хүүхдүүдийг ямар нэгэн элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж , төлбөр тооцоо авахгүй” гэдгийг албаныхан хэлэв. Хэрэв та зургаан настай хүүхдээ харъяа сургуульд нь бүртгүүлж амжаагүй бол  хүүхдийнхээ төрсний гэрчилгээ болон эцэг эхийн цахим үнэмлэхийн эх хувийг хуулбарын хамт, нэг хувь цээж зурагтай бүрдүүлээд, сургуульд нь амжиж бүртгүүлэх шаардлагатай юм байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43387
0 эможи
keyboard_arrow_up