ФОТО:Төв талбай гарсан ИННОВАЦИЙН бүтээлүүд
БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Үйлдвэрлэл-инновацийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, ШУТИС хамтран “Монголын инновацийн 7 хоног-2017” арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээ энэ сарын 08-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм. Инновацийн долоо хоногийн хүрээнд өнөөдөр Сүхбаатарын талбайд “Инновацийн нээлттэй үзэсгэлэн” нээлтээ хийлээ.
Түүнчлэн тавдугаар сарын 12-14-ний өдрүүдэд залуучуудын гарааны бизнесийн “START-UP WEEKEND” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Энэ удаагийн арга хэмжээ Монгол Улсын нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, инновацийн соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн түншлэлийг өргөжүүлэх замаар улс оронд мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэх, хэрэглэгч орноос- үйлдвэрлэгч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлэхэд чиглэгдэж байна.
Гэрэл зургийг MPA.mn