Эко сургуулиудад “Хүрэл гэрэгэ” гардууллаа

2017 оны 5 сарын 09

Олон улсын “Эко сургууль” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, тогтвортой хөгжлийн үзэл санааг хэрэгжүүлж буй ЕБС-иудад “Хүрэл гэрэгэ” өргөмжлөл гардуулах ёслол боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд “Эко сургуулийн үйл ажиллагааг дэмжиж байгаль орчноо хамгаалах уламжлалт ёс заншил, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хүүхэд, залууст төлөвшүүлэх” хэмээн тусгасан байдаг. Үүнтэй уялдуулан Олон улсын “Эко сургууль”  хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж,  “Хүрэл гэрэгэ”-ийн болзол хангасан ЕБС-иудыг  урамшуулж, тэдний амжилтыг олон нийтэд танилцуулж, харилцан сайн туршлага солилцох боломж олгох нь өнөөдрийн арга хэмжээний гол зорилго байлаа.

Энэхүү арга хэмжээг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “БОАЖЯ, БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран зохион байгуулсан юм.

Энэ үеэр хөдөө орон нутаг болон нийслэлийн 41 сургууль "Хүрэл гэрэгэ”-ний болзол ханган гэрэгэ гардан авлаа. Тус арга хэмжээг нээн БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БСШУС-ын Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтыан ажиллагааны захирал, Ерөнхий консул Габрелла Спирли нар үг хэллээ.

 “Хүрэл гэрэгэ”ийн болзол хангасан ерөнхий боловсролын сургуулиудыг урамшуулж, тэдний амжилтыг олон нийтэд  сурталчилан таниулах, харилцан туршлага солилцох боломж олгох, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хүүхэд залууст төлөвшүүлэх зэрэг нь  тус хөтөлбөрийн зорилго юм. Мөн цаашид амжилтаа ахиулан “Мөнгөн гэрэгэ”, “Ногоон туг” олон улсын эко шошгын болзол хангаж, амжилтаа бататган хадгалахад нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургуулиудтай хамтран ажиллахаар болжээ.

Олон улсын эко сургууль хөтөлбөрийг 2007 оноос эхлэн Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хот хөдөөгийн 65 сургууль амжилттай туршин хэрэгжүүлж 2011 оноос Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн албан ёсны эрхтэйгээр хамрах хүрээгээ өргөжүүлэн ажиллаж байна. Одоогоор энэхүү хөтөлбөрийн сүлжээнд орон нутаг, нийслэлийн нийт 200 гаруй ерөнхий боловсролын сургуулиуд хамрагдсан бөгөөд энэ хөтөлбөрт дэлхийн 64 орны 49 мянга гаруй сургуулиуд нэгдэн орсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43356
0 эможи
keyboard_arrow_up