Нэгдүгээр ангид элсэгчдийг энэ сарын 15-ыг хүртэл бүртгэнэ

2017 оны 5 сарын 05

2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6  настай  32623 хүүхэд  элсэнэ.  Элсэлтийг  2017-2018 оны хичээлийн жилийн  хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.4,  Бага дунд боловсролын тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.4,  БСШУ, НХХ, Сангийн сайдын 2007 оны 307/91/237 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-ын 1 дүгээр хэсгийн 1.4, хамран сургах тойрог тогтоох тухай, нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалыг  тус тус үндэслэн  зохион байгуулж байна.

Төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2017-2018 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг 2017 оны  дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 15-ны хооронд  бүртгэж,  элсэгчдийн бүртгэлийг  удирдлагын мэдээллийн системд оруулна.  Элсэлтийн ажлыг зохион байгуулах дүүргийн комиссыг Боловсролын хэлтсийн даргын тушаалаар, сургуулийн комиссыг  захирлын тушаалаар батална.  Комисс нь багш, эцэг эх, сургуулийн зөвлөл, сурагчид, олон нийтийн байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй байна.  

Нэгдүгээр ангид 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс  2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн  бүх хүүхдийг элсүүлнэ. 5 настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.  Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй. Элсэлтийн явцын мэдээг  2017 оны тавдугаар сарын 5, 12-нд гаргаж мэдээлнэ. Элсэгчдийг бүртгэхдээ дараах  материалыг  бүрдүүлнэ. Үүнд:  Хүүхдийн  төрсний гэрчилгээ, эцэг эх болон асран хамгаалагчийн  цахим  үнэмлэхний  эх хувь  болон хуулбар,  3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг,  шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно. Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан ирж, өөрийн биеэр  бүртгүүлнэ гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43247
0 эможи
keyboard_arrow_up