“Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-той хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо

2017 оны 5 сарын 03

БСШУСЯ, “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны тэргүүн Д.Гэрэл нарын хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд харааны бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн боловсролын үйлчилгээний талаар  харилцан санал солилцож, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хамтран ажиллах чиглэлээ тодорхойлов.

Улмаар БСШУСЯ, “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-той харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтран ажиллахаар боллоо. БСШУСЯ, “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-той харааны бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эзэмших адил тэгш боломжийг боловсролын бүх түвшинд өргөжүүлэх, монгол брайль стандартыг боловсронгуй болгох, онлайн толь бичигтэй болох, согогзүйч багш нарыг бэлтгэх, тоног, төхөөрөмжийг сайжруулах, харааны бэрхшээлтэй хүүхдийн сургуулийг бие даасан дотуур байртай болгох зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохиролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43189
0 эможи
keyboard_arrow_up