Мэргэжлээ сонгоход туслах боловсролын үзэсгэлэн гарч байна
2017 оны 4 сарын 22
“Боловсролын шинэчлэл-2017” үзэсгэлэн өчигдөр /2017.04.21/ Мишээл экспо төвд нээлтээ хийжээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж буй энэ жилийн үзэсгэлэн яармагт төрийн өмчийн их, дээд сургуулиуд, коллеж, МСҮТ-үүд өөрийн сургуулийн талаар мэдээллийг ерөнхий боловсролын төгсөх ангийн оюутнууд болон тэдний эцэг эхэд танилцуулж байгаа юм.
Энэ удаагийн үзэсгэлэн яармагт “Боловсролын зээлийн сан”, бүх арилжааны банкуудын төлөөлөл оролцож, төгсөн ангийнханд мэргэжил сонголтын чиг баримжаа олгох, боловсролын зээлийн сангаас хэрхэн зээл авах, элсэлтийн шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олгодог найм дахь удаагийн үзэсгэлэн яармаг дөрөвдүгээр сарын 23-н хүртэл үргэлжлэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
42831
0 эможи