“Боловсролын зээлийн сан”-ийн зээлийн талаарх нэгдсэн мэдээллээ аваарай

2017 оны 4 сарын 21

"Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэн яармаг энэ сарын 21-24-ний өдрүүдэд "Мишээл экспо" төвд зохион байгуулагдах бөгөөд тус үзэсгэлэн яармагийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 14.00 цагт “Мишээл экспо” төвд болно. Нээлтийн арга хэмжээнд БСШУСЯ-ны сайд Ж.Батсуурь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, “Боловсролын зээлийн сан”-гийн захирал П.Лхагвасүрэн болон их, дээд сургуулиудын удирдлагууд оролцоно.

БСШУСЯ, ХНХЯ, “Мишээл экспо” компани хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд Нийслэлийн боловсролын газар, "Боловсролын үнэлгээний төв", Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ, "Боловсролын зээлийн сан", арилжааны банкууд зэрэг 90 гаруй байгууллага оролцоно. 

Үзэсгэлэн яармагийн үеэр ЕБС-ийн ахлах ангийн төгсөгчдөд мэргэжил сонголтын чиг баримжаа олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэрхэн ЭЕШ-т хамрагдах талаар мэдээлэл, аргазүйн зөвлөгөө өгнө.  

Түүнчлэн "Боловсролын зээлийн сан"-гийн зээлд хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө өгч, шаардлага хангасан оюутнуудад газар дээр нь зээл олгох, гадаадын 50-100 хувийн тэтгэлэгтэй их, дээд сургуулиудын талаарх нэгдсэн мэдээлэл өгөх зэрэг олон талын арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Иймд эцэг, эхчүүд, ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42775
0 эможи
keyboard_arrow_up