Цэцэрлэгүүдийн хүүхэд хүлээн авах цагийг урагшлуулсан ч тарах цагийг өөрчлөөгүй гэв

2017 оны 4 сарын 19

Төрийн алба хаагчдын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбогдуулан иргэдийн дунд төрийн өмчийн цэцэрлэгийн цагийн хуваарь мөн өөрчлөгдсөн. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хүүхэд хүлээн авах цагийг өглөөний 07:30 минут болгосон. Харин цэцэрлэг тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулаагүй бөгөөд багш нарт илүү цагийн нэмэгдэл өгөх боломжгүй гэдгийг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Энэ талаар, Нийслэлийн боловсролын газрын Сургуулийн өмнөх, бага боловсролын багшийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзаяа “Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагт өөрчлөлт орсонтой холбоотойгоор цэцэрлэгүүд хүүхдээ хүлээн авах хугацааг 07.30-аас эхлүүлэх чиглэлийг өгсөн. Гэхдээ тарах цагт өөрчлөлт оруулахгүй. Төрийн байгууллагын ажилтнууд хувийн байгууллагынхнаас олон биш учраас энэ захирамжтай холбогдуулан тарах цагийг урагшлуулах боломжгүй. Тиймээс цэцэрлэгүүд жижүүр багш, дотоод зохицуулалт хийж энэ асуудлыг зохицуулна. Харин хүүхэд хүлээн авах цагийг урагшлуулсантай холбоотойгоор багш нарт илүү цагийн нэмэгдэл өгөх боломжгүй” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42661
0 эможи
keyboard_arrow_up