ЭЕШ-ын нээлттэй өдөрлөгөөр элсэгчдээс сорил авна
							 2017 оны 3 сарын 31						
						
					
Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-өөс "Элсэлтийн ерөнхий шалгалт-2017" нээлттэй өдөрлөгийг маргааш БСШУСЯ-ны харьяа "Шинэ эрин" лаборатори сургуулийн байранд зохион байгуулна.
Өдөрлөгийн үеэр иргэд олон нийт, шалгуулагчдад зориулсан ЭЕШ-ын бүртгэл, зөвлөгөө мэдээлэл өгөх, өргөдөл гомдол шийдвэрлэх юм. Мөн “Мэргэжил сонголт- ЭЕШ-ын бүтэц зохион байгуулалт, шалгалтад анхаарах зүйл" сэдэвт уулзалт зохион байгуулахаас гадна ЭЕШ-ын урьдчилсан сорил шалгалтыг зохион байгуулж, дүн оноог танилцуулах аж.
Энэ жилийн ЭЕШ ирэх зургадугаар сарын 14-нөөс эхэлнэ. ЭЕШ-т орох хүүхэд залуусыг бүртгэх ажил ирэх сарын 14-нд дуусна.
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
								42111
								
								
							0 эможи
						