Боловсролын байгууллагуудын аюулгүй байдлыг шалгаж, 697 зөрчил илрүүлжээ

2017 оны 3 сарын 31

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай Боловсролын байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

 

Шалгалтаар нийт 129 объект хамрагдаж, галын аюулгүйн норм дүрэм, стандартын заалтыг хэрэгжүүлээгүй 697 зөрчил илрүүлжээ. Үүнээс 103 зөрчил буюу 14.7 хувийг газар дээр нь арилгуулжээ.

Харин бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 83, мэдэгдэл 37, танилцуулга 5, дүгнэлт 2-ыг бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавин ажилласан байна.

Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хуулийн талаар шалгалтад хамрагдсан Боловсролын байгууллагуудын албан тушаалтан нарт сурталчилж, хууль тогтоомжийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж  мөрдөж ажиллах талаар мэргэжил арга зүйн заавар зөвлөгөөг өгчээ.

Мөн боловсролын байгууллагын барилга байгууламжуудын авралтын нөөц гарцуудыг газар дээр нь чөлөөлж, цахилгааны ерөнхий самбарын өрөө болон дулааны узелийн өрөөнд байрлуулсан шатамхай материал, модон хийц бүтээцүүдийг гаргуулж аюулгүй байдлыг хангасан байна.

Бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд цэцэрлэг сургуулийн багш нар, эцэг эхчүүд, томчуудын оролцоо хамгийн чухал юм.


Эх сурвалж: НОБГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42102
0 эможи
keyboard_arrow_up