“Амжилт” боловсролын үзэсгэлэн яармаг бүртгэл эхэллээ

2017 оны 3 сарын 28

News.amjilt.com сайт нь 10 жилийнхээ ойн хүрээнд Монгол Улсын ирээдүйг нуруун дээрээ үүрч явах төгсөх ангийн сурагчдад зориулан “Амжилт” боловсролын үзэсгэлэн яармагийг зохион байгуулах гэж байна. ЕБС-ын төгсөх ангийн сурагчид та бүхэн энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр өөрийн элсэн суралцахыг хүссэн сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг авч, өөрийн үндсэн хөрөнгө болох мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар сонирхолтой лекцийг хүлээн авч сонсох юм.
Бидний зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг бүх их дээд сургууль, коллеж, гадаадын тэтгэлэгт сургуулиудад зуучилдаг байгууллагууд, гадны их дээд сургууль, ЕШ-ын шалгалтад бэлтгэдэг сургалтын төвүүдэд нээлттэй гэдгийг дуулгахад таатай байна. Монголын ирээдүй болсон хойч үеийн залуучуудыг эрдэм мэдлэгийн үрээр тэтгэж, Монгол улсын боловсролын салбарыг  өнгөлж яваа их дээд сургуулиуд та бүхнийг энэхүү үзэсгэлэнд өргөнөөр оролцохыг уриалж байна.

Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй сургуулиуд энэ дугаарт холбогдоно уу: 89004549

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42002
0 эможи
keyboard_arrow_up