Багшлах эрх авахаар 1500 гаруй хүн бүртгүүлжээ
2017 оны 3 сарын 21
Багшлах эрх олгох шалгалтын бүртгэл өнөөдрөөр тасалбар болж байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтарч онлайнаар бүртгэсэн юм. Уг шалгалтад шинээр сургууль төгссөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар энэ шалгалтад хамрагдах юм. Мөн урьд нь багшилж байсан ч гурваас дээш жил багшийн ажил хийгээгүй завсардсан хүмүүс өгөх боломжтой аж.
Шалгалт энэ сарын 26-нд эхэлнэ. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт шалгалтын комисс ажиллах юм. Сар гаруйн хугацаанд уг шалгалтад орохоор 1500 гаруй багш бүртгүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
41804
0 эможи