МУИС-ийн захирлаар Я.Төмөрбаатарыг томилжээ
МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өргөдөл гаргасан талаар бид өмнө мэдээлсэн. Улмаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь түүний хүсэлтийг хүлээн авч, МУИС-ийн захиралаар Я.Төмөрбаатарыг томилжээ.
Я.Төмөрбаатар нь өмнө нь БСШУ-ы дэд сайдаар томилогдон ажиллаж байсан өдгөө 53 настай. Улсын багшийн дээд сургуулийг түүхийн багш, нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн аж.
1999-2007 онд "Кёкшюүзан хөгжил сан"-гийн зөвлөх, дэд захирал, 2007-2008 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2008-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, хэвлэлийн албаны дарга, 2009 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, ахлах зөвлөх, “Стратеги” академийн захирлаар ажиллаж байжээ.