Багшлах эрхийн шалгалтад гурваас дээш жил ажиллаагүй хүмүүс оролцох боломжтой
Бага, дунд боловсролын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад өнгөрсөн хоёрдугаар сарын 10-наас эхлэн сарын хугацаанд үргэлжилсэн бүртгэл өнөөдөр дуусаж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтарч бүртгэлийг онлайнаар явуулсан бөгөөд шинээр сургууль төгссөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар энэ шалгалтад хамрагдах юм. Сарын хугацаанд 1500 гаруй багш бүртгүүлжээ.
Шалгалт энэ сарын 26-нд эхлэх бөгөөд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт шалгалтын комисс ажиллах юм байна. Энэ шалгалтыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд эхний нэг жил ажиллахаар бэлтгэгдсэн оюутнуудаас гадна гурваас дээш жил багшийн ажил хийгээгүй завсардсан хүмүүс өгөх боломжтой юм байна.