Нийслэлийн ЕБС-ийн сурагчид энэ сарын 30-аас амарна

2017 оны 3 сарын 09

Нийслэлийн ЕБС-ийн  III улирлын амралт энэ сарын 30-нд эхэлнэ. Тодруулбал, нийслэлийн ЕБС-ийн сурагчид 03.30-04.05-ны хооронд долоо хоног амрахаар шийдвэрлэлээ. Харин орон нутгийн ЕБС-ийн сурагчид энэ сарын 23-аас ирэх сарын 05-ныг хүртэл  хоёр долоо хоног амарна. Ингэхдээ тухайн орон нутгийн цаг үеийн нөхцөл байдлаас /хөл хорио тогтоосон, халдварт өвчин дэгдсэн, цаг агаарын хүндрэл, хаваржилт г.м/ хамааран Засаг дарга сурагчдын амралтад зохицуулалт хийх эрхтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41480
0 эможи
keyboard_arrow_up