Сурагчдын амралт энэ сарын 23-наас эхэлнэ
2017 оны 3 сарын 09
Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн сурагчдын III улирлын амралт БСШУС-ын сайдын баталсан хуваарийн дагуу энэ сарын 23-ны өдрөөс эхэлнэ.
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор ЕБС-ийн II улирлын амралтыг долоо хоногоор сунгаж нэгдүгээр сарын 30-ны өдрөөс сурагчид хичээлдээ орсон билээ. Энэхүү сунгалттай холбоотойгоор III улирлын амралтын нэг долоо хоногийг хассан байна.
Хуваарийн дагуу сурагчид гуравдугаар сарын 23-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоногийн хугацаанд амрах байсан бол энэ удаа гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл амрах юм байна. Мөн дээрх шийдвэртэй холбоотойгоор зуны амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
41462
0 эможи