”Үлэг гүрвэлүүд” жагсана

2017 оны 2 сарын 22

ШУА-ийн Геологи, палеонтологийн хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт балансаас баланст шилжүүлэх тухай Шийдлийн Засгийн газрын 270 дугаар тогтоолыг цуцалж өгөх асуудлаар "Шинжлэх ухаанаа аваръя" түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос  саяхан /2017.02.16/  хэвлэлийн бага хурал хийсэн. Засгийн газрын 270 дугаар тогтоолыг цуцлах эсэх хариугаа хоёрдугаар сарын 21-ний өдрийн дотор бичгээр авахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн  ч  шаардлагын хариу өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа юм.

Тиймээс ШУА-ийн Геологи, палеонтологийн хүрээлэнгийнхэн маргааш /2017.02.23/ 11.00 цагаас "Ажлын байрыг минь буцааж өгөөч" нэртэй эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэхээр болсноо мэдэгдэв. Хөдөлгөөнийг хугацаагүй зохион байгуулахаар шийдвэрлэсэн гэнэ.

Цаашдаа асуудлыг шийдэж өгөхгүй бол ирэх гуравдугаар сарын эхээр шинжлэх ухааны салбарынхныг хамарсан Засгийн газрын чихний бөглөөг гаргах "Үлэг гүрвэлийн цурхираан" нэртэй жагсаалыг зохион байгуулна гэж мэдэгдлээ. Жагсаалын үеэр Палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтдийн олон арван жилийн турш судлан цуглуулсан дэлхийн ховор сонин үлэг гүрвэлүүд жагсаж "орох орон"-гүй болсондоо гашуудаж, Засгийн газраас орон байраа буцааж өгөхийг цурхиран гуйх гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41194
0 эможи
keyboard_arrow_up