Оросод сургууль төгсөгчид чуулна

2017 оны 2 сарын 17

Монголоос ОХУ/ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбоо(МАВСУЗ), Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Олон улсын харилцааны хүрээлэн хамтран “Монгол-Оросын хамтын ажиллагааны асуудлууд, хэтийн төлөв” сэдэвт онол, практикийн бага хурлыг өнөөдөр буюу  энэ сарын 17-нд Төрийн ордонд хийх гэж байна.

Энэ 2017 онд ОХУ/ЗХУ-д монгол оюутан суралцаж эхэлсний 95, Монголоос ОХУ/ЗХУ-д сургууль төгсөгчдийн “МАВСУЗ” холбоо байгуулагдсаны 45 жилийн ой тохиож байгаа юм байна. 

Энэ удаагийн онол, практикийн бага хурлаар манай төгсөгчдийн эх орныхоо бүтээн байгуулалтад оруулж буй хувь нэмэр, хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлвийн асуудал түлхүү яригдах гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41046
0 эможи
keyboard_arrow_up