Багшлах эрх олгох шалгалтын бүртгэл эхэллээ
2017 оны 2 сарын 15
Багшаар ажиллах эрхийн шалгалтын онлайн бүртгэл эхэлсэн байна. БСШУЯ-аас энэ жилээс цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд багшлах хүсэлтэй төгсөгчдөөс ажиллах эрх олгох шалгалт авдаг. Тодруулбал, багш мэргэжлээр төгсөгч нь эхлээд багшаар ажиллах эрхийн шалгалт өгч, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллах эрх авдаг болсон юм. Улмаар нэг жил багшаар ажилласны дараа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, багшлах эрхтэй болно.
Шалгалтын бүртгэл shalgalt.itpd.mn цахим хаягаар явагдаж байгаа бөгөөд мөн зөвлөмжтэй танилцах боломжтой юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
40963
0 эможи