Сурагчид сансар огторгуйгаар аялав

2017 оны 2 сарын 14

Хүүхдийн номын өргөөнийхөн ээлжит Шинжлэх ухаан танин мэдэхүйн кино цагаа сурагчдын дунд зохион явууллаа. Кино цагт 23 дугаар сургуулийн н.Цэцэгтуяа багштай 5Б ангийн 49 сурагч тус номын өргөөний номын санч Л.Эрдэнэбатын хамт сансар огторгуйн уудмаар аялацгаасан юм. Сансар огторгуйн уудам хэзээнээсээ хүн төрөлхтөний анхаарал, сонирхлыг татсаар ирсэн. Тавдугаар ангийн дүү нар маань ч хөтлөн явуулж байгаа номын санчаас асууж байгаа асуулт, харилцан ярилцаж байгаагаас энэ бүхэн анзаарагдаж байлаа гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40895
0 эможи
keyboard_arrow_up