Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт хийлээ

2017 оны 2 сарын 10

Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг группын хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Залуучуудын гарааны бизнесийг дэмжих туршилтын хөтөлбөрийн Залуучуудын гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээ өнөөдөр /2017.02.10/ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт эхэллээ.

Бизнес эрхлэх зорилго өвөрлөсөн 15-34 насны 70 гаруй залуус хамрагдаж буй тус сургалтын нээлтэнд аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч  А.Түвшинбат, Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга С.Энхболд, Гэр бүл хүүхэд залуучуудын газрын дарга А.Амгалан нар оролцож, залууст амжилт хүслээ.

Сургалт 2017 оны 2 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус арга хэмжээний зорилго нь:

Гарааны бизнест залуучуудын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч мэдлэг, мэдээлэл өгөх
Залууст гарааны бизнес эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, оролцоог нэмэгдүүлэх, сургалт зохион байгуулах
Шилдэг бизнес санаануудыг шалгаруулах, шилдэг бизнес эрхлэгч шалгаруулах, шагнал урамшуулал буюу дэмжлэг үзүүлэх, санхүүжилт олгох юм.

Уг хөтөлбөрийг Монгол улсын гарааны бизнес, энтрепренершипийн өнөөгийн байдлын судалгаа, олон улсын гарааны бизнесийг дэмжих загвар, туршлага, манай улсад үйл ажиллагаа явуулж буй гарааны бизнесийг дэмждэг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын хэрэгжүүлдэг хөтөлбөр, үйл ажиллагаанууд дээр дүгнэлт хийсний үндсэн дээр орон нутаг болон дүүрэгт гарааны бизнесийг хөгжүүлэх, тухайн аймаг, дүүргийн гарааны бизнесийн экосистемийг төлөвшүүлэх, залуучуудаар удирдуулсан гарааны бизнесүүдийг төрүүлэн гаргах, дэмжих, орон нутгийн залуучуудыг сургаж, гарааны бизнес эрхлэх мэдлэг чадвартай, сэтгэхүйтэй болгох зорилгоор гарааны бизнесийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40813
0 эможи
keyboard_arrow_up