Багшийн хөгжлийг дээшлүүлэх сургалт болж байна

2017 оны 2 сарын 09

МУИС болон Францын Элчин сайдын яам хамтран дунд болон их, дээд сургуулиудын удирдах албан тушаалтнуудад зориулан “Дээд боловсролын менежмент” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалтаар дунд болон их, дээд сургуулиудын чанарыг дээшлүүлэх, ирээдүйн оюутныг бэлтгэх ерөнхий боловсролын бодлого зэрэг асуудлаар Францын Боловсролын яамны Дээд боловсрол, судалгааны газрын гадаад харилцаа хариуцсан дэд захирал профессор Жин-Люк Клемон болон ФЭСЯ-ны Боловсролын хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Селин Фитц нар илтгэл тавьжээ.

Боловсролын салбарын чанарыг дээшлүүлэхэд юун түрүүнд багшийн хөгжил чухал гэж тэд үзэж байна. “Багшийн үүрэг, хариуцлага хуучин тогтсон уламжлалыг бид өөрчлөх хэрэгтэй байна. Бид хуучин арга зүйтэйгээ, энэ төрхтэйгөө байгаад байж болохгүй учраас багшаас сургуулийн шинэчлэл эхлэх ёстой” гэж МУИС-ийн Багшийн хөгжлийн төвийн эрхлэгч Дэд профессор С.Батцэцэг хэллээ.

Цаашид тэнхим нэгжүүдийн багш нарын хөгжлийн асуудал дээр удирдлагын зүгээс бодлоготойгоор дэмжиж оролцох нь уг сургалтын зорилго гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40784
0 эможи
keyboard_arrow_up