БСШУС-ын сайд Ж.Батсуурь "Business Simulation" тэмцээнд амжилттай оролцсон залуусыг хүлээн авч уулзлаа

2017 оны 2 сарын 06
"Business Simulation" тэмцээнд амжилттай оролцсон оюутан залуусыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр /2017.02.03/ хүлээн авч, ACBSP байгууллагын сертификат, цомыг албан ёсоор гардуулан өглөө. Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP-ийн VIII бүсийн олон улсын их дээд сургуулиудын дунд анх удаа зохион байгуулсан "Business Simulation" тэмцээн өнгөрсөн оны арван хоёрдугаар сард болсон билээ.  

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод явагдсан тус тэмцээнд олон улсын боловсролын магадлан итгэмжлэлийн наймдугаар бүсэд харьяалагддаг нийт 10 сургууль өрсөлджээ. Улмаар Монгол Улсаас МУИС, “Отгонтэнгэр”  их сургууль, “Мандах бүртгэл”  дээд сургуулийн гурван баг өрсөлдсөн юм. Адил гараанаас эхэлж сонирхолтой, өгөөжтэй, мэдлэг сорьсон, бодит нөхцөлтэй уялдсан энэ удаагийн тэмцээнд “Отгонтэнгэр” их сургуулийн баг дэд байр, МУИС-ийн баг гуравдугаар байр, “Мандах бүртгэл” дээд сургуулийн баг тусгай байр эзэлжээ. Арабын нэгдсэн Эмират, Катар, Монгол, ОХУ, Чех, Франц зэрэг улсуудын их сургуулиудын 10  баг тэмцээний найман үеийн турш гар утасны глобал зах зээлийн төлөв байдлын өөрчлөлтөд нийцүүлсэн шийдлүүдээр шийдвэр гарган өрсөлдсөн юм. Олон улсын бизнес загварчлалын тэмцээнд дэлхийн нэр хүндтэй их сургуулиудтай өрсөлдсөн манай оюутнууд ийнхүү амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дуурсгалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40677
0 эможи
keyboard_arrow_up