ЭЕШ-д бүртгүүлэхдээ АНХААРАХ зүйлс

2017 оны 2 сарын 02

Монгол хэл бичгийн болон орон даяар 2017 оны хоёрдугаар сарын 01-нээс эхэлж, 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний орой 18.00 цагт дуусах бөгөөд онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдана. 

Элсэгчид Засгийн газрын тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөхөөр тусгасан. Мөн МХБШ-ыг нэг удаа авах бөгөөд босго оноогүй байх аж.

Шалгалтад бүртгүүлэхдээ:

  1. Цахим үнэмлэх
  2. Чээж зураг
  3. Интернет гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Paycode буюу БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл
  4. И-мэйл хаяг /Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ/
  5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ. Тэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.

Хэрвээ хувийн мэдээлэл алдаатай буюу регистрын дугаараа буруу оруулсан тохиолдолд өөрийн сургуулийн сургалтын менежер болон ангийн багшаараа дамжуулан БСШУСЯ-ны /www.esis.mn/ боловсролын салбарын мэдээллийн системд засуулах шаардлагатай.

МХБШ бүртгэлийн хураамжгүй харин ЭЕШ-ын хураамж шалгалт бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Үүнээс гадна шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn сайтын "шалгуулагчийн булан"-гаар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.

Мөн хариултын хуудсыг бөглөхдөө хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бөглөх ёстой аж. Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn хаягнаас татаж авч дадлага хийх боломжтой.

Шалгалтад орохдоо дараах материалыг бүрдүүлсэн байна:

  1. Бүртгэлийн хуудас
  2. Суудлын хуваарь
  3. Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын бичиг баримт
  4. Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах бичиг баримт

ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс долоо хоногийн дараа www.eec.mn сайтад болон өдөр тутмын сонин хэвлэлд нийтлэх ба шалгалтын хариуг долдугаар сарын 01-ний өдрийн 09.00 цагаас нийтэд зарлана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40583
0 эможи
keyboard_arrow_up