Сурагчдын хичээлийг гуравдугаар улиралд нөхнө
2017 оны 1 сарын 27
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг долоо хоногоор сунгаж ирэх долоо хоногын нэгдэх өдөр хичээл эхэлнэ.
Харин сурагчдын тав хоногийн хичээлийг хэрхэн нөхөх тухай Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга сургуулиудын захирлуудад хандаж тушаал гаргажээ.
Энэхүү тушаалд нэгдүгээр сарын 19-20-ны хичээлийг сургалтын агуулгыг шахаж нягтруулах байдлаар, 23-наас 27-ныг хүртэлх таван өдрийн хичээлийг гуравдугаар улирлын амралтын эхний долоо хоногт нөхөж хичээллэхээр тусгасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
40437
0 эможи