Сурагчид ирэх даваа гаригт хичээлдээ орно

2017 оны 1 сарын 27

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт өнөөдөр дуусч, ирэх даваа гариг буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр хичээлдээ орох юм. Хүйтний эрч эрс чангарч томуу, томуу төст өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү ЕБС-ийн сурагчдын амралтыг нэгдүгээр сарын 27-ныг дуустал сунгах тухай БСШУС-ын сайдын тушаал гарсан билээ.

Түүнчлэн томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт өндөр хувьтай, цаг агаар эрс хүйтэрч байгаа зэрэг шалтгааны улмаас Ховд, Завхан аймгийн Засаг дарга нар БСШУСЯ-нд хандаж хүсэлт гаргажээ. Энэ  дагуу БСШУС-ын сайд дээрх хоёр аймгийн сурагчдын амралтыг мөн нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40394
0 эможи
keyboard_arrow_up